Тусламж — Voca
Асуулт, санал хүсэлт, эсвэл техникийн асуудал гарвал доорх түгээмэл асуултуудыг үзэх эсвэл шууд бидэнтэй холбогдоорой.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх хуудсан дээрх "Нууц үгээ мартсан уу?" холбоос дээр дараад, бүртгэлтэй имэйл хаягаараа шинэ нууц үг тохируулна уу.
Багц (Стандарт/Premium) яаж авах вэ?
Апп доторх Профайл → Эрх сунгалт хэсэгт орж, хүссэн багцаа сонгоод QPay-ээр (QR код эсвэл банкны апп) төлбөрөө хийхэд багц шууд идэвхжинэ.
Багцаа цуцлах эсвэл сунгахгүй байх боломжтой юу?
Тийм ээ. Багц 30 хоногийн хугацаатай бөгөөд автоматаар дахин төлбөр тооцдоггүй — дараагийн сар дахин QPay-ээр төлбөрөө хийж сунгана уу.
Төлбөр хийсэн ч багц идэвхжсэнгүй.
QPay-ийн баталгаажуулалт ихэвчлэн хэдхэн секундэд хийгддэг ч заримдаа саатаж болно. Апп-аа хааж дахин нээгээд Профайл хэсгээ шалгана уу. Хэрэв 10 минутаас дээш хугацаанд идэвхжээгүй бол доорх имэйлээр холбогдоно уу — гүйлгээний баримтаа хавсаргавал түргэн шийдвэрлэнэ.
Бүртгэлээ бүрмөсөн устгамаар байна.
Энэ хуудаснаас устгах хүсэлтээ илгээж болно: vocamongolia.cc/delete-account